С.Баяр: Ц.Даваасүрэн гишүүн ЗГ-ын шийдвэр, өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй санал нийлэхгүй байж болно. Энэ тохиолдолд өргөдлөө өгөөд ЗГ-аас гарах учиртай

Улс төр
Turbat
Унших: 1 мин
20
legacy:2025/08/BayarS.jpg

УИХ-ын чуулганы хуралдаанаар Боловсролын тухай хуулийг хэлэлцэж буй. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Оросоос үлдсэн сургалтын тогтолцоог өөрчилж болохгүй" хэмээгээд мөн ЗГ-аас оруулж буй англи хэлийг гуравдугаар ангиас нь заахаар төлөвлөж буйг шүүмжилсэн. Харин түүний эл үйлдэлд УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Ц.Даваасүрэн гишүүн ээ, энэ хууль бол Засгийн газраас оруулж ирсэн хууль шүү" хэмээсэн юм.

Мөн Ерөнхий сайд асан С.Баяр "ЗГ-ын шийдвэр, ЗГ-аас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй ЗГ-ын гишүүн санал нийлэхгүй байж болно. Тэр тохиолдолд өргөдлөө ЕС-д өгөөд ЗГ-аас гарах учиртай. Тэрнээс танхимынхаа шийдвэрээс тэс хөндлөн юм мэдэгдээд зогсож таарахгүй. Хууль ном нь тийм юм" хэмээн байр суурь илэрхийллээ.

ЗГ-ын шийдвэр, ЗГ-аас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй ЗГ-ын гишүүн санал нийлэхгүй байж болно. Тэр тохиолдолд өргөдлөө ЕС-д өгөөд ЗГ-аас гарах учиртай. Тэрнээс танхимынхаа шийдвэрээс тэс хөндлөн юм мэдэгдээд зогсож таарахгүй. Хууль ном нь тийм юм https://t.co/1PqENDssSs

— S.Bayar (@SBayar12) May 4, 2023