Д.Монголхүүг шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг түр хойшлуулж шийдвэрлэлээ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
00
legacy:mongolhuu/345884712_552381113756896_2584360686707505434_n.jpg

Д.Монголхүүд холбогдох давж заалдах шатны хурал өнөөдөр болсон ч түр хойшлуулж шийдвэрлэлээ. Учир нь Д.Монголхүү нь шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох хүсэлт гаргасан тул хүсэлтийг хангахаар ийнхүү хойшлуулсан байна.

Сануулахад, Д.Монголхүүд цахим гав зүүлгэж, зорчих эрхийг нь хязгаарлаад байсан ч зөрчил гаргасан тул өнгөрсөн сард хоёр жилийн хорих ял болгон өөрчилсөн байдаг.