ХӨГЖЛИЙН БАНК: “Вертекс майнинг партнер” ХХК-ийн зээл дээр тусгайлсан санал бухимдал байхгүй

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:Hassuuriin ganhuyag/MPA PHOTO2022 (112 of 93).jpg

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой нэр бүхий 80 шүүгдэгч, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан үргэлжилж буй. Энэ үеэр өмгөөлөгч н.Отгонбат хохирогч тал буюу Хөгжлийн банкныг төлөөлөх этгээдээс “Вертекс майнинг партнер” ХХК-ийн зээл дээр тусгайлсан санал бухимдал байгаа юу хэмээн асуухад Хөгжлийн банкны зүгээс "Байхгүй" гэлээ.