ИРГЭН: Толгой, цувдай, шийрээр хооллож байна. 500 мянган төгрөгөөр сар амьдраад үз дээ, Б.Жавхлан сайдаа

Улс төр
Turbat
Унших: 1 мин
30
legacy:Javhlan said/1Q8A5689(1).jpg

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2023 оны 85 дугаар захирамжаар гишүүдийг тойрогт нь ажиллуулахаар томилсон юм. Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо ажиллаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, түүний хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар иргэд, сонгогчдод танилцуулж, саналыг авах үүрэгтэй. Энэ дагуу Улсын Их Хурлын гишүүд ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Г.Дамдинням, Б.Жавхлан нар Дархан-Уул аймагт ажиллаж байна.

Энэ үеэр нэгэн иргэн "Толгой, цувдай, шийрээр хооллож байна. 500 мянган төгрөгөөр сар амьдраад үз дээ Б.Жавхлан сайдаа" хэмээн байр сууриа илэрхийлжээ. Бичлэгийг Дархан хотод үйл ажиллагаа явуулдаг цэц.мн сайтаас авав.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    Монголын эрх баригчид ҮХНӨ гээд зөвхөн гишүүдийн тоог 152 болгоно гээд улайраад байгаа тэгэхээр 88 их наядыг хулгайлах ээлжит төлөвлөгөө өнөөдөр Нийслэл хот маань Бетон ширэнгэ болчихлоо та нарын нүүрсний хулгай мөнгөөр цутгасан бетон өнөөдөр эдийн засагч нэртэй өөрийгөө Харвард төгссөн гэх гос ганган хүрэм өмсчихсөн бодьгал юмнүүд Инфляц Де Валюшн Дефолт ДНБ гэх Америкийн санхүүгийн заллингийн хэдэн пцээжний хэдэн пангийн үгээр тархи угаахаа больж үз дээ Та нар ард иргэдээ тэнэг мулгуу мангарууд гэж үздэг ш дээ

  • З
    зочин

    Монгол улсын сангийн сайдаа Занданшатар Монгол банкны дарга Лхавгасүрэн та гурав нийлж үндэстэн дамнасан мөнгө хүүлэгч ОУВС нэртэй долларын эзэдийн даалгавараар тэдний зааварчилгаагаар ажиллахаа болчих тэх үү айн та гурав ОУВС гэх гадны мөнгө хүүлэгч этгээдүүдтэй нийлж ард иргэдийнхээ мөнгийг татвар хэлбэрээр мөнгө хүүлэхээ зогсоо

  • Б
    бид

    152-ийг эсэргүүцэж байна. 99 байхад болно.