Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр БЗС-аас 32 мянган ам.долларын зээл авч, Австралид суралцжээ

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин
20
legacy:bzs zeeldegch/346097208_100768873037439_3829421663574656080_n (2).jpg

БЗС-гийн мэдээллийг ил болгож, 1997-оос хойшхи зээлийн бүх дүнг нэгтгэн зарлаад буй. Гэвч тус сангаас зарим улс төрчид болон тэдний хамаарал бүхий хүмүүс зээл авч суралцсан болох нь ил болж, олон нийтээс ихээхэн шүүмжлэлийг хүртээд байгаа. Тэгвэл тэдний нэг нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүү болох У.Отгонбаяр аж.

Түүний хувьд БЗС-ийн зээлээр Австралийн Чарлас Старт их сургуульд 32 мянган ам.доллар буюу одоогийн ханшаар 110 сая төгрөгөөр суралцжээ.