Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ маргаашаас E-Mongolia системд байршина

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:zam/6278abf32756fc061a5d8f52.jpg
legacy:yarmag zam/MPA PHOTO2020-7-3769.jpg

Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ энэ сарын 15-ны өдөр буюу маргаашаас эхлэн E-Mongolia системд байршина. Тухайлбал, автотээврийн хэрэгслийн гэрчилгээ цахим хэлбэрээр E-Mongolia системд байршсанаар иргэн, ААНБ өөрийн өмчлөл, эзэмшлийн тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг харах, шалгах боломж бүрдэх юм.

Мөн гэрчилгээгээ гээгдүүлсэн, үрэгдүүлсэн тохиолдолд цахим гэрчилгээг ашиглах боломжтой. Энэхүү цахим гэрчилгээ нь цаашид гар утасны апплекейшн ашиглан автотээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хийх суурь нөхцөл болох юм хэмээн Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ