Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
СХД-ийн 11 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулжээ
НийгэмUBn teamУнших: 1 мин
00

Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр Сонгинохайрхан дүүргийн 11 байршилд 3х3 сагсан бөмбөгийн стандартын шаардлага хангасан талбай шинээр байгуулсан байна.
Мөн 2 байршилд 5х5 сагсан бөмбөгийн стандартын шаардлага хангасан талбай байгуулаад буй. Цаашид 9 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулахаар төлөвлөж байгаа аж.



