Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарч, 242 га талбай шатжээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:2025/04/NewFolder/kheeriyntuymer.jpg

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Хажуу” гэдэг газар хээрийн түймэр гарч, ойролцоогоор 2.2х1.1 км орчим хэмжээтэй 242 га талбай шатжээ.

Энэ тухай дуудлагыг ОБГ есдүгээр сарын 14-ний өдрийн 17:00 цагт хүлээн авсан бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийнхан 19:20 цагт түймрийн голомтод очиж 1 цаг 50 минут ажиллаж 21:15 цагт бүрэн унтраасан байна.