НӨАТ-ын сугалааны азтан ирэх лхагва гарагт тодорно

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:2025/12/39/NewFolder1/noatcopy.jpg

НӨАТ-ын сугалааны тохирол ирэх лхагва гарагт болно.

Энэ удаагийн тохиролд 2023 оны наймдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдах юм. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ebarimt системд 42.991.588 баримт бүртгэгджээ.

Сугалаагаар,

1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5,000,000 төгрөг

11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10,000,000 төгрөг

51 ба түүнээс дээш тооны баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30,000,000 төгрөг хожих боломжтой юм.