ТАНИЛЦ: АН-ын дэд дарга нар дараах чиг үүргээр ажиллана

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин
20
legacy:Gantumur Lu/AN Darga.jpg

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан өнгөрөгч наймдугаар сарын 28-нд болж, хуралдаанаар тэргүүн дэд дарга болон бусад дэд дарга нарын томилгоог хийсэн юм. Тэгвэл АН-ын 15 дэд дарга бүрэн эрхийнхээ хүрээнд дараах чиг үүргээр ажиллахаар болжээ.

Тодруулбал,

С.Баярцогт: Тэргүүн дэд дарга

О.Алтангэрэл: Хүний эрхийн бодлого хариуцсан дэд дарга

Р.Амаржаргал: Эдийн засаг, хөгжлийн бодлого хариуцсан дэд дарга

П.Батчимэг: Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн бодлого хариуцсан дэд дарга

Ж.Баярмаа: Гадаад харилцаа, Соёлын бодлого хариуцсан дэд дарга

С.Буяндэлгэр: Уул уурхай, хүнд үйлдвэрийн бодлого хариуцсан дэд дарга

П.Галиндэв: Зам, тээврийн хөгжлийн бодлого хариуцсан дэд дарга

Ц.Жадамбаа: Мэдээллийн технологи, Хүнс ба эмийн бодлого хариуцсан дэд дарга

Ш.Жандос: Төсвийн бодлого хариуцсан дэд дарга

И.Мөнхжаргал: Боловсрол, шинжлэх ухааны бодлого хариуцсан дэд дарга

Э.Одбаяр: Эрчим хүчний бодлого хариуцсан дэд дарга

Ч.Өнөрбаяр: Хууль зүйн бодлого хариуцсан дэд дарга

Т.Пүрэвхатан: Байгаль орчин, аялал жуулчлалын бодлого хариуцсан дэд дарга

Ш.Түвдэндорж: Батлан хамгаалах, аюулгүй байдлын бодлого хариуцсан дэд дарга

Ц.Уртнасан: Хөдөлмөн нийгмийн хамгааллын бодлого хариуцсан дэд дарга

Р.Эрдэнэбүрэн: Барилга, хот байгуулалтын бодлого хариуцсан дэд даргаар тус тус ажиллахаар болжээ.