Хамгийн их агаарын бохирдолтой хэсэгт 72 сургууль, 52 цэцэрлэг, 14 эмнэлэг байна

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
40
legacy:utaa/IMG_0568 copy.jpg

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах бодлогын цогц судалгаа, богино болон урт хугацаанд бохирдлыг бууруулах шийдэл, арга хэмжээний талаар Хотын дарга Д.Сумъяабазар мэдээлэл өглөө. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн эрдэмтэн, судлаачид эрдэм шинжилгээний 20 хүрээлэнтэй хамтран агаар, орчны бохирдлын нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаарх тус судалгааг хийсэн юм.

Хамгийн их бохирдолтой бүсэд 844,646 иргэн амьдарч байна. Энэ нь нийслэлийн нийт хүн амын нийт хүн амын 53 хувь юм. Цаг уур, орчны шинжилгээний газрын Судалгааны хүрээлэнгээс Улаанбаатар хотын хамгийн агаарын бохирдолтой хэсгийг Баянхошуу, Долоон буудал, Баянбүрд орчим гэж тооцоолсон.

Энд ерөнхий боловсролын 72 сургууль, 52 цэцэрлэг, 14 эмнэлэг байна. Дээрх сургууль, цэцэрлэг, эмнэлэгт нэн тэргүүнд арга хэмжээ авах шаардлагатай тул Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-аас 64 сургууль, 107 цэцэрлэгт цонхны шүүлтүүрийг суурилуулаад байна. Цаашид 423 сургууль, цэцэрлэг, эмнэлэгт шүүлтүүр суурилуулах шаардлагатай байгаа аж.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed

  • З
    Зочин

    ангараг гаригаас гэнэт унаад ирэв үү, толгойдоо гэмтэл аваа юу, барилдаж байх үеийнх нь толгойн өвчин сэдрээ юу, базарваань... ингээд ирэхээрээ унадаг даа

  • З
    Зочин

    та нар муу хэлээл байсан дарга маань шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар хэлэх гээл өнөөдрийг хүрсэн байна шүү дээ кккккк

  • З
    Зочин

    хүүеее таминээ, энэ хүн гэнэт сэрэв үү, судалсаар өнөө хүрэв үү