ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Тайванийн 19 дэх удаагийн хамтарсан уулзалт болно

Нийгэм
Bolortuya
Унших: 1 мин
00
legacy:it zone/үйл явдал (2) (2).jpg

Есдүгээр сарын 26-ны мягмар гарагт болох зарим үйл явдлын тоймыг танилцуулж байна.

09.00-11.00 цагт: Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ны дэргэдэх "Сонгуулийн боловсрол" сэтгүүлч, судлаачдын клубын ээлжит уулзалт, сургалт сонгуулийн хууль тогтоомжийн шинэчлэл сэдвээр болно.

09.00 цагт: МҮХАҮТ-д: Монгол-Тайванийн 19 дэх удаагийн хамтарсан уулзалт болно. Утас: 7727-7070.

11.00 цагт: МҮЭ-ийн холбооны байранд: МҮЭХ-ноос 2024 оны улсын төсөвт тусгуулах санал болон цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 9914-9240, 9511-5380.

“ЗМ” сонины мэдээллийн төвд:

11:00 цагт: “Иргэн та хүч” залуусын санаачилгаас “Иргэдийн төсөв-2024: Иргэд төсвөө захиалж хяная” олон нийтийн бодит оролцоог хангах талаар мэдээлнэ.

11:30 цагт: БНСУ-д бүлэг хүмүүсийн гарт зодуулсан иргэний мэдээллийг одоог хүртэл гэр бүлээс нууж байгаа талаар иргэн А.Болормаа мэдээлэл хийнэ.

-Европын хэлний өдөр тохиож буйтай холбогдуулсан өдөрлөг болно.

-Ховд аймагт "Жангар" цайны зам соёлын өвийн наадам үргэлжилж байна.

-Стандарт хэмжил зүйн байгууллагын 100 жилийн ой болж байна.