Замын-Үүд авто замын боомт дөрөв хоног ажиллахгүй

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:3x3/хил.jpg

Замын-Үүд авто замын боомт БНХАУ-ын бүх нийтээр тэмдэглэх Үндэсний их баярын өдрүүдтэй холбогдуулан дөрөв хоног ажиллахгүй. Тодруулбал, “Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу БНХАУ-ын бүх нийтээр тэмдэглэх Үндэсний их баярын өдөр буюу 2023 оны есдүгээр сарын 29, 10 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд боомт амрах аж. Харин тус өдрүүдэд Замын-Үүд төмөр замын боомт олон улсын галт тэрэг цагийн хуваарийн дагуу ажиллах юм.