Улаанчулуутын хогийн цэгт тарьсан 6500 ширхэг модны 92 хувь нь ургажээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:8  4/medee/улаанчулуутын мод.jpg

Сонгинохайрхан дүүргийн Улаанчулуутын хогийн цэг буюу Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийн хамгаалалтын зурвас дагуу 6500 мод тарьсан бол өнөөдрийн байдлаар нийт модны 92 хувь нь ургажээ.

"Хог хаягдал Улаанбаатар хотын өмнө тулгамдаж буй том бэрхшээлийн нэг. Тийм ч учраас Нарангийн энгэрийн хогийн цэгийн ойр орчныг сайжруулах, тоосжилтыг бууруулахаар 2017 онд “Ногоон төгөл” төслийг санаачилж, мод тарьж эхэлсэн юм. Мөн энэ намрын мод тарих өдрүүдэд төслийнхөө хүрээнд нэмж 10.000 мод суулгана" гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.