“Нүүрсний“ гэх хэрэгт шалгагдаж байхдаа оргон зугтсан Д.Наранхүүг өнөөдөр АТГ хүлээн авч, саатуулжээ

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин
10
legacy:nuursnii tur horoo/384321831_863116858866094_4979524786484228101_n.png

Засгийн газраас зарласан авлигатай тэмцэх 5Ш ажиллагааны нэг болох Шувуу ажиллагааны хүрээнд АТГ болон бусад хууль хяналтын байгууллагынхан хамтран, гадаад улсад оргон зайлсан этгээдүүдийг эх оронд нь авч ирж шалгах ажлыг эрчимтэй зохион байгуулж буй.

Тухайлбал, “Нүүрсний" гэх хэрэгт яллагдагчаар татагдсан ч шалгагдахаасаа урьтаж хилээр гарч зугтсан иргэн Д.Наранхүү буюу УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн бие төлөөлөгч асанг есдүгээр сарын 15-нд өдөр гадаад төрхөө өөрчилсөн байдалтай байсныг БНХАУ-ын НАХЯ-ны мөрдөгчид Бээжин хотын захын дүүрэгт орогнож байсныг олж тогтоосон байдаг. Ингэхдээ БНХАУ-ын зүгээс тухайн этгээдийг манай улсад шилжүүлэн өгөхөө мэдэгдсэн. Тэгвэл Д.Наранхүүг өнөөдөр АТГ-аас хүлээн авч саатуулжээ.

Эргэн сануулахад, түүний хувьд өнгөрөгч оны 12 дугаар сард БНСУ руу ниссэнээс хойш БНХАУ-ын Шанхай хот, Макао зэрэг улсаар оргон зайлж байсан бөгөөд саатуулах үед пасспорт бичиг баримтын зураг зөрүүтэй боловч гар хурууны хээ таарсан аж.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    кулгайч нараа дөмөгхөн шийтгэдэг болчихвол дараа дараагийн олон төрийн албан хаагчид УИХ гишүүд, тэдгээрийн гар хөл, аймгийн засаг дарга нар гэх эрхэм бөхчин царайлсан нөхдүүдийг зүсээ хувиргаж зовж амьдарахаас хамгаална шүү дээ. тэгэхээр одоогийн нүүрсний хулгай хийсэн өндөр албан тушаалтнуудыг нэг болон насаар нь хорих, нөгөө бол жанжны талбай дээр модонд цовдолж байгаад иргээд нүүрсээр шидүүлж нүдний булай болгох хэрэгтэй