Ховд аймгийн Мянгад суманд 27 мм цас орж, гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрчээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
10
legacy:2026/03/tsas1.jpg

Цаг агаарын гамшиг үзэгдлийн жагсаалтыг Монгол Улсын засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолоор баталсан байдаг. Их цасны гамшигт үзэгдэл гэдэг нь 12 цаг түүнээс доош хугацаанд 10 мм болон түүнээс их хэмжээтэй цас орохыг хэлдэг.

Тэгвэл өнгөрсөн шөнө Ховд аймгийн Мянгад суманд 27 мм, Жаргалант суманд 15 мм, Ховд суманд 13 мм хэмжээтэй цас орж цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдлаа.