Ж.Бямбадулам: Автобус шинэчлэлийн ажлыг ямар нэг нууцад хамааруулсан асуудал байхгүй

Нийгэм
Bolortuya
Унших: 1 мин 3 сек
70
legacy:_shariljjj/нийслэл.jpg

Шинээр орж ирж буй БНСУ-ын "Daewoo Bus" компанид үйлдвэрлэсэн шинэ ногоон автобусны талаар нийслэлийн холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.

Энэ үеэр НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ж.Бямбадулам:

- Мэдээллийн зөрүүтэй байдлаас болоод автобус шинэчлэлийн захирамж болон холбогдох бусад үйл ажиллагааг ямар нэгэн нууцад хамруулсан асуудал байхгүй. Энэ ажил Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ, худалдан авах тухай хууль 3.4 заалтыг үндэслэсэн. Энэхүү заалтад хуулиар төрийн нууцад хамааруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, техник, байгууламж, ажил үйлчилгээ болон галт зэвсгийг худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй гэж заасан байгаа.

Худалдан авах ажиллагаа Үндэсний аюулгүй байдалд хамааралтай байна гэдэг ТЕГ-аас нийслэлийн Засаг даргын Тамгын газар зөвлөмж ирүүлсэн. УИХ-ын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын Эдийн засгийн аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэгт хүн амын амьдралын үндсэн хэрэгцээ, эдийн засгийн бие даасан хэвийн үйл ажиллагааг хангах түүнчлэн тээвэр, мэдээлэл, харилцаа холбоо, санхүүгийн салбар, олон улс, Европын холбооны стандартад нийцүүлэн хөгжүүлнэ гэж заасан байгаа. Тийм учраас Тагнуулын ерөнхий газраас зөвлөмж ирүүлсний дагуу Засаг даргын захирамжаар Үндэсний аюулгүй байдалд хамааруулж, худалдан авах ажиллагааг хийсэн. Нууцад хамааруулсан зүйл байхгүй" хэмээлээ.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочид

    Ж.Бямбадулам та худал мэдээлэл цацаад байгаа юмуу? Хүн намын Наранбаяр, Гантулга нар ард иргэдийн төлөө зөв зүйл хийсэн гэж бид талархаж байна. Энэ 2 залуучуудад тэтгэврийн бид баярлаж байна.

  • З
    Зочин

    Тархийг чинь хага шаанаа муу мулгуу авгай минь

  • I
    Irgen

    Autobus hurtel undesnii ayulgui baidald ordig bolson geheer ineedtei yum

  • З
    Зочин

    Автобус авах нь яахаараа үндэсний аюулгүй байдалтай хамаатай болчихдог юм? Битгий ингэж худлаа шаагаад бай. Хулгайгаа нуух гэсэн л арга биз дээ

  • З
    Зочин

    даанч хэдэн өдөр тувт энэ тухайгаа магтаад л бас нэг сэтгүүлч нөхөр вьетнамд угсарч байгаа үйлдвэрийг нь очиж үзлээ. яаяа сайхан гээд лшогшроод бичсэн нь тархи угаалт байжээ. хүн намынхан тэр сэтгүүлчийг шалга, пасспортыг нь үз.үнэхээр вьетнам явж уу үгүй юу тэгээд баримт ок

  • З
    Зочин

    үндэсний аюулгүй байдал, иргэдийн амь насанд аюулгүй гэж үзээд вьетнам их засварт оруулсан автобусыг сонгоо юу ,тэнэгүүд

  • З
    Зочин

    тендер зарлах хуулийг зөрчиж нэгэнд нь давуу эрх олгосон гэж үзэж болох уу, ядаж байхад вьетнамд засварласан капитал юмнууд. бүгд сумьяабазартайгаа хөтлөлцөөд зайлцгаа