Автобустай холбоотой асуудлаар АТГ-т 20 гаруй хүнээс байцаалт авч, 2-3 хүнийг 48 цагийн хугацаатай саатуулахаар болжээ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
10
legacy:ATG/зураг11 - 2021-10-19T200113.986.jpg

НЗДТГ-т нийлүүлсэн ногоон автобус маргаан дагуулж байна. Учир нь НЗДТГ-ын захиалгаар нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд гүйцэтгэгч компани болох "Тэнүүн Огоо" ХХК БНСУ-ын Daewoo корпорациас шинэ автобусууд авсан ч тус автобусууд нь хуучин байсан гэх маргаан өдгөө үргэлжилж байна.

Тэгвэл уг асуудлыг шуурхай шалгахыг Ерөнхий сайд үүрэгдсэн байна. Энэ дагуу хуулийнхан шалгаж эхэлсэн бөгөөд автобустай холбоотой асуудлаар АТГ-т 20 гаруй хүээс байцаалт авсан байна. Тодруулбал, НЗДТГ болон Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлийн төслийнхөн мөн Тэнүүн-Огоо компанийхнаас байцаалт авчээ.

Улмаар 2-3 хүнийг 48 цагийн хугацаатай саатуулж шалгахаар болсон гэх эх сурвалжийн мэдээлэл байна.