УИХ-ын болон орон нутгийн ээлжит сонгуульд 2020 онд 43 тэрбум, 2024 онд 72.2 тэрбумыг төсөвлөжээ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:aj ahui negj/Songuuli.jpg

Сангийн сайд Б.Жавхлан сонгуулийн жилийн төсвийн төслийг танилцууллаа. Төсвийн төсөлд, 2024 онд болох Улсын их хурлын болон Орон нутгийн ээлжит сонгуульд 72.2 тэрбум төгрөг зарцуулахаар тусгажээ. Тодруулж хэлбэл, УИХ-ын сонгуулийн зардалд 39.5 тэрбум төгрөг, орон нутгийн сонгуулийн зардалд 32.7 тэрбум төгрөгийг төсөвлөхөөр тооцжээ.

Дашрамд сонирхуулахад, 2020 оны Улсын их хурлын болон Орон нутгийн ээлжит сонгуульд нийт 43.0 тэрбум төгрөг төлөвлөж байсан. Ингэхдээ УИХ-ын ээлжит сонгуулийг 20.5 тэрбум төгрөгөөр, Орон нутгийн сонгуулийг 16.6 тэрбум төгрөг зохион байгуулж байжээ.

legacy:Songuuli 2021/jwp0vt_384527871_737833168341587_8990775239108346121_n_x974.jpg