3х4 хэмжээтэй амбаар шатаж, нэг иргэн амь насаа алджээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:gal tuimer/306827592_2222501147927050_1957518604144796026_n.jpg

Ховд аймаг, Жаргалант сумын Цамбагарав 12 дугаар багийн 9 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлага ОБГ-т өчигдөр /2023.10.02/-ны өдрийн 15:50 цагт ирсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 15:53 цагт очиход иргэн Б-гийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт 1 хүн /нэр, нас тодорхойгүй/ өртөж нас барсан байсныг 17:15 цагт Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид хүлээлгэж өгсөн байна.