Од, сар дурандах боломжтой Дэлхийн сансрын долоо хоног Монголд нээлтээ хийлээ

Нийгэм
Bolortuya
Унших: 1 мин
00
legacy:одон орон/383952106_6718551011567115_8849564354326700120_n.jpg

Өнөөдөр буюу аравдугаар сарын 4-ны 11:00 цагт Дэлхийн сансрын долоо хоногийн нээлт Зайсан хилл барилгын долоодугаар давхарт эхэллээ.

Одон орон, гариг ертөнц, галактик сонирхогчид Аравдугаар сарын 04-ний Лхагва гарагаас 09-ний хооронд 21:30-23:00 цагийн хооронд тус байшингийн шилэн гүүрний хэсгээс одод болон сар дурандах боломжтой аж.