М.Тогтохжаргал “Асарын өндөр” жүжгийн Хасун хатны дүрд тоглоно

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:dramin teatr/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy.jpg

УДЭТ-ын жүжигчин М.Тогтохжаргал төрөлх Завхан нутгийнхаа театрын тайзнаа туурвисан түүхэн бүтээлийн гол дүрд тоглож байна.

ТС, УГЗ Н.Наранбаатарын найруулга “АСАРЫН ӨНДӨР” түүхэн аялгуут жүжиг 10-р сарын 28-ны өдрөөс эхлэн Corporate convention center - ийн тайзнаа тоглох юм байна.

УГЗ Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид Огторгуйн цагаан Гарьд сантай хамтран аймгийнхаа 100-н жилийн ойд зориулан туурвисан уг бүтээл өнгөрсөн 7-р сард Завхан аймагт нээлтээ хийсэн бөгөөд Соёл урлагийн салбарт төр хувийн хэвшил хамтран ажиллаж ард түмнийхээ оюун санаанд үнэтэй хувь нэмрийг оруулж буйгаараа онцлог юм.