“12 настай охиныг олоогүй. Эрлийн ажиллагаа үргэлжилж байна“

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:болор/ъкзүшнн.jpg

Дорноговь аймагт сураггүй алга болсон 12 настай охиныг эсэн мэнд оллоо гэх мэдээлэл худал, эрлийн ажиллагаа үргэлжилж байгаа гэдгийг цагдаагийн байгууллаас мэдэгдлээ. Тодруулбал, Дорноговь аймгийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан чиглэлийн ахлах мэргэжилтэн н.Ганзориг EAGLE телевизэд өгсөн ярилцлагадаа, "Албан ёсны үнэн бодитой мэдээллийг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс өгнө. Бусад эх сурвалжийн гаргасан буруу ташаа мэдээлэлд итгэхгүй байхыг хүсье. Эрлийн ажиллагаа үргэлжилж байна" гэжээ.