Сураггүй алга болсон гэх есөн настай хүүг олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:upload/upload/images/ni/2020/06/24/цагдаа-124749-1297937580.jpeg

Сураггүй алга болсон гэх есөн настай хүүг өнөөдөр 22.12 цагт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс олж, ар гэрт нь хүлээлгэж өгсөн байна. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Цагдаагийн байгууллагад 2023 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 18 цаг 20 минутад иргэн "Г"-ээс Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашааны гудамжны тоотоос "А" /эр.9н/ нь "Өдөр 13 цагийн үед гэрээсээ гараад сураггүй алга болсон гэх мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс хүүг эрэн хайх ажлыг зохион байгуулж, 22 цаг 12 минутад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон, ар гэрт нь хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулж байна" гэлээ.