Өнгөрөгч гурван жилийн хугацаанд нийт 49 цэцэрлэг, 19 сургуулийг ашиглалтад оруулжээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:surguuli zasvar/сургууль.jpg

2021-2023 онд Улаанбаатар хотод 49 цэцэрлэг, 19 сургууль, зургаан бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, хоёр спорт заалны барилга барьж, ашиглалтад оруулсан байна.

Ингэснээр цэцэрлэгийн орны тоо 9390, сургуулийн суудлын тоо 12,228, бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын суудлын хүчин чадал 1660-аар нэмэгдсэн юм. Мөн хугацаанд эрүүл мэндийн салбарын 10 байгууламжийг ашиглалтад орууллаа.