Н.Учрал: “E-kids” цонхыг ашиглаж, аюул эрсдэл тохиолдсон үед 102, 103, 108 утас руу нөхцөл байдлын зургийг илгээж, шууд холбогдон тусламж хүсэх боломжтой

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:uchral gishuun/370225236_3555871391395069_358943227867832638_n.jpg

ЦХХХ-ны сайд Н.Учрал "E-kids" цонхыг хэрэглээнд нэврүүлсэн талаар мэдээлэл хийлээ. Хүүхдэд зориулсан "E-kids" цонхоор дамжуулж аюул эрсдэл тохиолдсон үед 102, 103, 108 утсанд шууд дуудлага хийж, эцэг эхдээ мэдэгдэх боломжийг бүрдүүлж өгсөн гэдгийг онцоллоо. Мөн хүүхэд хамгааллын технологийн шинэ цэс Ekids-ээр дамжуулж, цахим орчинд хүүхдээ хэрхэн хамгаалах, гэмт хэргээс сэргийлэх, яаралтай тусламж яаж авах талаарх заавар зөвлөгөө байршуулсан байна.

Дашрамд сонирхуулахад, E-Mongolia, Ekids ашиглахад датаны шаардлага хэрэггүй, иргэд E-Mongoila, Ekids-т үнэ төлбөргүй нэвтрэх боломжтой аж.