Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“TORCH” вирусын шинжилгээний 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө
00

Жирэмсэн үед эхээс урагт олон төрлийн халдвар дамжих магадлалтай байдаг. Эдгээр халдваруудаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэд хэдэн шинжилгээ хийдэг ба үүний нэг нь TORCH-ийн шинжилгээ юм. Уг шинжилгээний 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлөх аж.
ТORCH вирусын шинжилгээний нийт төлбөр 35 мянган төгрөг бөгөөд үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.



