Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
40
legacy:nyambaatar hotin darga/нямбаатар .jpg

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Улаанбаатар хотын худалдааны танхимын ерөнхийлөгч А.Ганхуяг болон холбогдох албаны хүмүүстэй уулзлаа.

Уулзалтаар хотын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд дан ганц төр гэхээс илүүтэйгээр хувийн хэвшлийн туршлага, мэдлэг, нөөц бололцоо, оролцоо нэн чухал болохыг онцлов. Мөн Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа хувийн аж ахуйн нэгж, байгууллагуудыг хотын зүгээс салбар бүрийн хүрээнд дэмжин ажиллах, цаашид нийслэлтэй хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан юм. Тодруулбал, бодлогын судалгаанд суурилан бизнесийн орчныг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлээр бүтээн байгуулалт өрнүүлэх, хууль, эрх зүйн хүрээнд шаардлагатай шинэчлэлийг цаг алдалгүй зохион байгуулах тухай хэлэлцэв.

Хотын дарга Х.Нямбаатар “Хувийн хэвшлийн бизнесийн байгууллагуудыг хуулийн хүрээнд бүх талаар дэмжин, хамтран ажиллах боломжтой. Мөн төрийн зүгээс бодлогын дэмжлэг үзүүлж, хувийн хэвшил нь менежментээ хийснээр зардал, цаг хугацаа хэмнэж, ажлын байр нэмэгдүүлэх боломжтой” хэмээлээ.

Уулзалтаар үндэсний болон хотын худалдааны танхимтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, нийслэлийн тулгамдаж буй асуудлууд болох гэр хорооллын дахин төлөвлөлтийг шинэ шатанд гаргах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах зэрэг тодорхой хэд хэдэн чиглэлээр ойрын хугацаанд бодит ажил хийхээр харилцан тохиролцов.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • A
    ard

    baahan tsereg tsagdaagaar hureeluulcheed hol yavah uu? uuruu huuliin hun baij uur mergejliin humuuseer zuvluulbel deer dee. hiih gej tuluvluj bgaa ni zuvhun huuli erh zuin ajil bol ch hot dampuurahaar boljee.

  • З
    Зочин

    Төр засаг хэзээ хувийн хэвшлийг дэмжиж бсийн аман дээрээ л ингэж ярьдаг хэзээ ч хэрэгжүүлдэггүй

  • З
    Зочин

    энэ боловсрол нимгэн, поп бацаан өмнөхтэйгээ адил шүү дээ яана даа, хүн өөрийгөө голох биш

  • З
    Зочин

    Энэ бидний 2 ын ажил хийх ч нохойн жогорхой байх оо