Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Хэнтий аймгийн Батноров суманд хээрийн түймэр гарч, 24 га орчим талбай шатжээ
00

Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх 7 дугаар багийн “Суварга” гэдэг газар Хээрийн түймэр гарсан гэсэн дуудлага мэдээллийг ОБГ аравдугаар сарын 17-ны өдрийн 15:18 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сум дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид сумын мэргэжлийн ангитай хамтран 15 минут ажиллаж 16:05 цагт хээрийн гал түймрийг бүрэн унтрааж Бэрх хотын Захирагчийн ажлын албанд хүлээлгэн өгчээ. Урьдчилсан байдлаар гал түймэрт 24 га орчим талбай шатсан байна.



