СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүнсний дэлгүүрийг суудлын автомашинаараа мөргөсөн жолооч төмөр эд ангид хавчуулагджээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:obeg/283528483_5176381902410649_8330115079165931581_n.jpg

Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны “Жаргалант”-ын 28 дугаар гудамжинд хүнсний дэлгүүрийн байшинг суудлын автомашин мөргөж, нэг хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдсан байна.

Энэ тухай дуудлага мэдээлэл өчигдөр буюу /2023.10.18/-ны өдрийн 11:40 цагт ОБГ-т ирсэн бөгөөд Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 18 км зам туулан 12:02 цагт очиход хүнсний дэлгүүрийн 15х10 метрийн хэмжээтэй байшинг иргэн Д /32 настай эрэгтэй/ суудлын автомашинаар мөргөж автомашины эд ангид хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж НТТТ-д шилжүүлэн өгсөн байна.