Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд хээрийн түймэр гарч, 75 га талбай шатжээ
00

Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Эрээн багийн “Хар-Овоо" гэдэг газар хээрийн гал түймэр гарч улмаар 75 га талбай шатжээ.
Энэ тухай дуудлага мэдээлэл ОБГ-т өчигдөр 20:50 цагт ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид иргэдтэй хамтран хээрийн түймрийг унтраахаар ажиллаж, /2023.10.19/-ний өдрийн 02:40 цагт бүрэн унтраасан байна.



