НӨАТ-ын гуравдугаар улирлын буцаан олголтоороо татвараа төлөх санал асуулга явагдаж байна

Нийгэм
Bolortuya
Унших: 1 мин
00
legacy:2025/12/39/NewFolder1/noatcopy.jpg

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар буюу НӨАТ гуравдугаар улирлын буцаан олголтоосоо татвараа төлөх асуулга аравдугаар сарын 18-22-нд ЕBarimt аппликэйшнээр үргэлжилж байна.

Уг санал асуулганд саналаа өгсөнөөр:

Автотээврийн хэрэгслийн албан татвар

Галт зэвсгийн албан татвар

Үл хөдлөх хөрөнгийн албан татвар

Газрын төлбөр

Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар

Малын тоо, толгойн албан татвар

Авто зам, замын байгууламжийн албан татвараа төлөх боломжтой байдаг.

НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг иргэдийн данс руу хэзээ шилжүүлэх талаар Татварын байгууллагаас тодруулахад "Одоогоор иргэдэд буцаан олголтын мөнгийг шилжүүлэх өдөр тодорхой болоогүй байна" гэсэн юм.

legacy:_shariljjj/6pawnc_391616489_727572009399125_4913816955283141582_n_x974.jpg