“Авлига“ хороолол гэгдэх “Aqua Garden”-ийг буулгах Хотын даргын захирамжийг түдгэлзүүлсэнд Хотын шинэ дарга Х.Нямбаатар гомдол гаргах эрхтэй

Нийгэм
Turbat
Унших: 1 мин 30 сек
60
legacy:2024/08/MPA PHOTO2023-01618.jpg

Сэлбэ голын гольдролыг өөрчилсөн гэх "Акуа Гарден" хотхоны хоёр блок барилгыг албадан нураах захирамжийг Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар гаргасан. Гэвч "Эм энд жи констракшн" компаний зүгээс шүүхэд хандсанаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШЗ2023/8536 дугаар захирамжаар “Авлига хороолол”-ыг буулгах НЗД-ын захирамжийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байдаг.

Ингэснээр Хотын шинэ дарга Х.Нямбаатарын ирэх долоо хоногоос нураах компанийг шалгаруулж, ажиллагааг үргэлжлүүлнэ гэх ажил түр зогсонги байдалд орж байна.

Гэхдээ шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Хотын шинэ дарга Х.Нямбаатар гомдол гаргах эрхтэй юм.

Сануулахад, Шүүхээс “Захиргааны хэргийн шүүхийн хяналтад буй захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх асуудлыг хүсэлт хэлэлцэх ажиллагааны журмаар шүүх хөндлөнгийн байр сууринаас оролцож, хэргийн оролцогчдоос гаргасан баримтад үндэслэн шийдвэрлэдэг журамтай байна.

1. Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчлөх тухай” А/1002 дугаар захирамжийн биелэлтийг түдгэлзүүлэх тухай нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь нэхэмжлэгчийн эзэмшиж буй газрын хэмжээг багасгасан захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д зааснаар нийтийн ашиг сонирхолд илт хохирол учруулж болзошгүй байна гэж шүүх дүгнэв.

2. Харин дээрх захиргааны актаас үргэлжилсэн шинжтэй гарсан маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн "Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах тухай" А/1000 дугаар захирамжийн биелэлтийг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

Уг захиргааны акт нь маш олон зохицуулалтыг өөртөө агуулсан, энэ утгаараа нэхэмжлэгч хуулийн этгээдэд эрх зүйн түр хамгаалалт авах зайлшгүй нөхцөлийг үүсгэж байна гэж шүүх үзэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл барилгыг нураах, чөлөөлөх зэрэг агуулгаар гарсан уг захирамжийн биелэлтийг түдгэлзүүлэв" гэсэн юм.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Аргагүй л авилгал хороолол юм байна Шүүх нь хүртэл голын гольдрол дотор барьсан барилгыг үер болсон ч хамаагүй буруугүй гэж үзжээ Манай шүүх иим л байнадаа Шүүхииг шүүх цаг нь аль эрт болсон Шударга шүүхгүйгээр улс орныг авилгачид сүйрүүлэх юм байна

  • З
    Зочин

    Шүүхийн шийдвэр хурдөн гарч байна шүү.Авилга авсан мөнгө нуусан хүмүүсийн хэрэг болохоор хэдэн жил шийдвэр гарахгүй явдаг.Ер нь тэр барилгын асуудлаас өөр ажил байдаггүй юм байхдаа

  • З
    Зочин.

    Зөвгөөрөл өгсөн дарга нарыг шалгаж байцаамаар юмаа.Нураасан нураалгасан хохиролыг хэн барагдуулах юм болоо.Шүүх.гэж төрөөсөө давсан эрх мэдэлтэнгүүд байна шүү.тэднийг шалгая

  • Д
    Д....н.

    Шүүхийг шүүе.Сүүлийн үед шүүх нь үү шүүгч нь үү. Буруу шийдвэр их гаргадаг болж.

  • Х
    Хар Баасан гариг 17 цаг

    Шүүхийн шийдвэр : Хүний эрүүл мэнд амь нас хохирвол хариуцах юм байна.

  • З
    Зочин

    Авилгал хороолол, авилгалжсан шүүх