Галт зэвсгээр хүний амь насыг хохироосон яллагдагчийг прокурорт шилжүүлжээ

 Хууль эрх зүй
Bolortuya
Унших: 1 мин
00
legacy:TSEG/357FC52E-170E-DD1F-506D-A4ADA171E8DF.jpg

Цагдаагийн Ерөнхий газраас өнгөрсөн долоо хоног буюу аравдугаар сарын 16-наас 20-ны өдрүүдэд болсон зарим хэргүүд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдээлэл өглөө.

Тодруулбал Хэнтий аймгийн цагдаагийн газраас 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр тус аймгийн Биндэр суманд иргэн “С”-ийн амь насыг галт зэвсгээр хохироосон яллагдагч “З”-д холбогдох Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг харъяа прокурорын газар хүргүүлжээ.