“Барс 2” худалдааны төвийн зүүн талын орц, гарцыг зөвшөөрөлгүй хашаалсан “Тө Сү Ян” ХХК-д мэдэгдэх хуудас хүргүүлжээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:түүхч/394550807_766000902000697_1270268722067714428_n (1).jpg

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Барс 2” худалдааны төвийн зүүн талын орц, гарцын ойролцоох нийтийн эзэмшлийн талбайг зөвшөөрөлгүй хашаалсан “Тө Сү Ян” ХХК-тай холбоотой гомдлыг тухайн орчимд худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэдийн зүгээс гаргасан.

Гомдлын дагуу НЗДТГ, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны холбогдох мэргэжилтнүүд газар дээр нь ажиллан, тухайн компанид зөрчил арилгах тухай мэдэгдэх хуудас хүргүүлжээ.