Г.Мөнхбаяр: Хүүхэд өртөж, хохирсон гэмт хэрэг 3 хүртэл хувиар буурсан

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
10
legacy:munkhbayar tagnuul/munkhbayar.jpg

Хүүхдийн эрхийг хамгаалах, хангах тухай УИХ-ын ерөнхий сонсголын үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хүүхэд хамгааллын чиглэлээр цагдаагийн байгууллага хэрхэн ажиллаж байгааг тодруулсан юм.

Энэ үеэр ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, Цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр дараах хариултыг өглөө. Тэрбээр, "Хүүхэд өртөж хохирсон гэмт хэрэг, зөрчил 3 хүртэл хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Харин бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн илрүүлэлт 20 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй байна. Хүүхэд хамгааллын үйлчилгээ болон урьдчилсан сэргийлэх ажлуудыг төрийн болон ТББ-уудын дэмжлэгтэйгээр явуулж байна" гэлээ.