Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ
00

НӨАТ-ын гуравдугаар улирлын буцаан олголтын мөнгийг аравдугаар сард багтаан иргэдийн дансанд шилжүүлдэг. Энэ удаагийн буцаан олголтыг аравдугаар сарын 27-28-ны хооронд иргэдийн данс руу шилжүүлнэ гэж Татварын ерөнхий газраас мэдээлсэн.
Энэ удаагийн буцаан олголтоор 1.175.071 иргэнд нийт 78.6 тэрбум төгрөг олгох юм.



