Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“Давс тээвэрлэсэн долоон камаз, 423 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна“
НийгэмUBn teamУнших: 1 мин
00

Улаанбаатарт анхны цас орж, автозамын ачаалал нэмэгдлээ. Үүнтэй холбоотойгоор, давс, бодисоо цацаж эхэлсэн эсэх талаар иргэд цахим орчинд асуудал дэвшүүлж байна.
Энэ талаар, НЗДТГ-аас тодруулахад, "Улаанбаатарт цас орсонтой холбогдуулан давс тээвэрлэсэн тусгай зориулалтын цасны камаз долоон, шүүрний машин найм бичил техник 12, хог тээвэр 14 мөн үйлчилгээнд 10 техник /423 хүний бүрэлдэхүүнтэй/ хариуцсан гудамж, авто замуудад ажиллаж байна" гэлээ.



