“2009 оны 400 автобусны шууд худалдан авалтын улмаас улсад 35 тэрбумын хохирол учирсан. Шууд худалдан авалтыг хийсэн сайд нь Х.Баттулга. санхүүжилтийг нь олгосон хүн нь Сангийн сайд С.Баярцогт“

Нийгэм
UBn teamУнших: 1 мин 8 сек
30
legacy:nyambaatar hotin darga/Untitled-1.jpg

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр нийслэлийн нийтийн тээвэрт хийж байсан парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулахаар өгч байгаа талаараа мэдээлсэн.

Тодруулбал, тэрбээр "Хууль тогтоомж зөрчсөн хэд хэдэн асуудлууд байж болзошгүй. Эдгээр асуудлуудыг холбогдох хууль хяналтын байгууллагаар шалгуулах, төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр мэдээлэл хийж байна. 2009 онд БНСУ-ын Daewoo корпорацийн 400 автобусаар парк шинэчлэл хийсэн. Захиалагч байгууллага ЗТХЯ нээлттэй тендер, сонгон шалгаруулалт хийлгүй, шууд гэрээний аргаар хийсэн байна.

Хамгийн ноцтой нь улсын төсвийн хөрөнгөөр дээрх 400 автобусыг худалдаж авсан хэрнээ улсын юмуу, нийслэлийн өмчид огт бүртгэлгүй 10 ААН, байгууллагад шууд шилжүүлээд бүртгүүлсэн.

Тухайлбал, автобус1-120 ширхэг, автобус 3-80 ширхэг, цахилгаан тээвэр 50, Эрдэс транс-30, автобус нэгдэл-10, Сутайн буянт 30, Мяралзай -8, Тэнүүн-Огоо 50, Тэнүүн дэлгэр-14, атибус 8 ширхэгийг гэх мэт хувааж аваад, тухайн үеийн ханшийн зөрүүнээс нийтдээ 35.6 тэрбум төгрөгийн автобусыг улсын төсөвт мөнгө төвлөрүүлэлгүйгээр шууд ААН, байгууллагын нэр дээр өгсөн байна.

Эргэн төлөлтийг цөөхөн ААН, цөөн хувиар төлсөн. Одоогоор 30 гаруй тэрбум төгрөгийн хохирол бодитоогоор учраад байна" гэлээ.

ХОТЫН ДАРГА: 2009 оны 400 автобусны шууд худалдан авалтын улмаас улсад 35 тэрбумын хохирол учирсан ‼️‼️

Шууд худалдан авалтыг хийсэн сайд нь Х.Баттулга. санхүүжилтийг нь олгосон хүн нь Сангийн сайд С.Баярцогт ‼️‼️@KhNyambaatar @BattulgaKh @gantumurLU @Batuka_UB @dorjkhand_t… pic.twitter.com/eHiJ9klH5b

— UBn.mn ЮУ БАЙНА (@UBn_mn) October 30, 2023

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Гүй тэгээд баривчилдаггүй юмуу?

  • З
    Зочин

    Баттулга жинхэнэ хулгайч бас дайсан юмаа...

  • З
    Зочин

    Энэ Баттулга гэдэг хүн яасан ханаж цаддаггүй, шуналтай, шунал нь тулам болсон хүн бэ. Салбар бүр лүү л гар нь шургалсан байх юм. Үхэхдээ нүцгэн биеэрээ л явна. Идэж уусан чинь хэдэн үеээ тэжээхээр болсон баймаар. Одоо больчихооч…