Х.Нямбаатар: Daewoo автобус нийлүүлсэн 2009 оноос өнөөдрийг хүртэл нийтийн тээврийн салбарт бугшсан “Төр, хувийн хэвшлийн“ БҮЛЭГЛЭЛ байгааг хуулийн хяналтын байгууллагаар ШАЛГУУЛНА

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
10
legacy:nyambaatar hotin darga/MPA15053 copy.jpg

Хотын дарга Х.Нямбаатар нийтийн тээврийн салбарт бугшсан асуудлуудын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэрээ нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд хийгдсэн бүх худалдан авалтын материалыг шалгуулахаар АТГ-т хандана. Мөн төрийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргаж, хохирлоо барагдуулахаар Ерөнхий прокурорт хүсэлт гаргана гэдгээ мэдэгдсэн.

Түүнчлэн "Daewoo автобус нийлүүлсэн 2009 оноос өнөөдрийг хүртэл нийтийн тээврийн салбарт бугшсан "Төр, хувийн хэвшлийн" БҮЛЭГЛЭЛ байгааг хуулийн хяналтын байгууллагаар ШАЛГУУЛНА" гэлээ.