Бүгд найрамдах Чех улсад богино хугацаанд бакалавр, магистр, докторын хөтөлбөрт 2024-2025 онд суралцуулах сонгон шалгаруулалт үргэлжилж байна

Нийгэм
Turbat
Унших: 1 мин 5 сек
00
legacy:cheh uls/808bff_praha_-_prazsky_hrad_-5184x3456_x974.jpg

Боловсрол, шинжлэх ухаан, залуучуудын салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд Бүгд Найрамдах Чех Улсын их, дээд сургуульд 2-9 сарын богино хугацааны туршлага судлах сургалтын тэтгэлэг зарлагдлаа.

Нэг. Тавигдах шаардлага

Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, 1, 2 дугаар ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа иргэн;

Магистрант: бакалаврын зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны;

Докторант: магистр зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 45 хүртэлх насны;

Өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх;

Хоёр. Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын тэтгэлэгт дараах зүйлс багтана

Сургалтын төлбөр

Амьжиргааны зардал

/Дотуур байр, даатгалыг оюутан өөрөө хариуцна./

Гурав. Бүртгэл

БҮРТГЭЛ 2023 ОНЫ 10 ДУГААР САРЫН 20-ООС 2024 ОНЫ 01 САРЫН 31-НИЙ ӨДРИЙГ ХҮРТЭЛ ЦАХИМААР ЯВАГДАНА.

https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг англи хэл дээр орчуулсан хувийн хамт PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана...

Бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://www.meds.gov.mn/post/133281 энэ холбоосоор авна уу.

- МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ -