ОБЕГ: Загастай, Ганц, Солонготын даваануудад цасан бүрхүүл тогтож халтиргаа гулгаа үүсээд байна

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:tsag agaar uwul/395615679_729566042531958_7171622665668940200_n copy.jpg

Завхан аймгийн ихэнх суманд цас орж, зарим улсын чанартай автозам болон томоохон даваанд халтиргаа гулгаа үүсчээ. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр аравдугаар сарын 29-ний 20:00 цагаас эхлэн шөнөдөө ихэнх нутгаар 0.0-0.5 мм цас орсон байна.

Нийт нутгаар цасан бүрхүүлийн зузаан 0.0-0.7 см болжээ. Түүнчлэн Загастай, Ганц, Солонготын даваануудад цасан бүрхүүл тогтож халтиргаа гулгаа үүсээд байна.

Тиймээс ард иргэд, жолооч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлаа хангаж анхаарал болгоомжтой зорчино уу. Мөн замын нөхцөл байдалд хурдаа тохируулж батлагдсан зам даваагаар өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулж байна.