МЭДЭГДЭЛ: М.Бадарч тэргүүтэй 16 бөхөөс допинг илэрсэн гэх мэдээлэл үндэслэлгүй худал мэдээлэл

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
20
legacy:badarch/MPA_4806.jpg

Өнгөрөгч амралтын өдөр Монгол бөхийн өргөөнд болсон "Спорт ба допинг" хэлэлцүүлгийн үеэр "М.Бадарч тэргүүтэй 16 бөхөөс допинг илэрсэн байж болзошгүй, М.Бадарч тохиролцож чадаагүй учраас нэр нь зарлагдсан" гэх агуулга бүхий зүйл яригдсан.

Тэгвэл уг асуудалтай холбогдуулан МҮДЭБ-аас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд,

"Дээрх мэдээлэл нь огт үндэслэлгүй худал мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Олон нийтийн сүлжээ, цахим орчинд худал мэдээлэл тарааж, МҮДЭБ, МҮБХ-ны нэр хүнд, 2023 оны Үндэсний их баяр наадмаар шөвгөрсөн Үндэсний бөхийн тамирчдын нэр төр, алдар хүндэд халдаж худал мэдээллийг тараасан, гүтгэсэн энэхүү үйлдлийг бид хуулийн байгууллагад нэр төрөө сэргээлгэхээр хандах болно" гэжээ.

legacy:Амараа зураг/tuts/utsaar yiuldag tuts/396510002_350903557450219_2592165513321087_n.jpg
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • А
    АРД

    Допингийн шинжилгээг нарийн хяналт дор, зохих стандартыг баримталж аваагүй учраас л Бадарч эсэргүүцээд байгаа. Ингэж эсэргүүцэх үндэслэл бүрэн байгаа болоод Оюунболд аварга, Бадарч арслан хоёр зүй ёсны шаардлага тавьж байгаа болно. Яг үнэндээ өнгөрсөн жил нэг ч бөхөөс допинг илрээгүй нь маш НО-той. Өнгөрсөн жил л гэнэт шөвгөрсөн бүх бөхчүүд допинг хэрэглээгүй гэдэгт итгэх хүн цөөн. Яагаад вэ гэдгийг энд тайлбарлавал: наадмаар 4 давсан 32 бөх допингийн шинжилгээнд хамрагддаг. Шөвгөрсөн бөхчүүд шинжилгээ өгөхдөө гэрч болон хянагчийн хамт тусгайлан бэлтгэсэн өрөөнд орж тусгай саванд шээдэг. Олны нүднээс далд өрнөдөг энд л хамаг НО өрнөдөг гэх. Тодруулбал шинжилгээнд хамрагдаж буй тамирчин тухайн өрөөнд орохдоо өөр саванд нууж ордог асуудал түгээмэл гардаг гэж яригддаг. Ингэхдээ хажуу дахь хянагчаа аргалаад л дуртай хүний шээсийг шинжилгээний саванд хийгээд гараад ирдэг гэдгийг олон бөх ярьж байна. Олон улсын допингийн эсрэг байгууллага “ВАДА”-гийн дүрэмд зааснаар бол “ВАДА”-гийн сургалта

  • З
    Зочин

    Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda