ОБЕГ: УОК-ын ажлын хэсэг орон нутагт ажиллаж, өвөлжилт хаваржилтын бэлтгэл ажлыг хянаж байна

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:8  4/medee/397358739_730720929083136_3439108850059484467_n.jpg

УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцыг хянах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор орон нутагт ажиллаж байна.

ХХААХҮЯ, ОБЕГ, УЦУОМСМХ-ийн холбогдох албан тушаалтнууд ажлын хэсэгт багтаж, энэ сарын 03-ныг хүртэл Дорноговь, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай аймгуудад ажиллах юм.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Дорноговь аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссыг хуралдуулан, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцсан бол өнөөдөр Өмнөговь аймагт ажиллах юм.