СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ноос, ноолуур самнах төхөөрөмжид цехийн засварчин хавчуулагдаж амь насаа алджээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:obeg/283528483_5176381902410649_8330115079165931581_n.jpg

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт ноос, ноолуур самнах төхөөрөмжид 1 хүн хавчуулагдсан тухай дуудлага мэдээлэл ОБГ-т аравдугаар сарын 31-ний өдрийн 19:09 цагт ирсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 1 км замыг туулан 19:12 цагт очиход ноос, ноолуур самнах төхөөрөмжид тус цехийн засварчин Б /эрэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн/ хавчуулагдаж нас барсан байсан тул 43 минут ажиллан цогцсыг гаргаж, аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасаг болон Нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжид шилжүүлэн өгсөн байна.