Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Шатахуун тээвэрлэгч автомашин онхолдож, жолооч нь хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргажээ
НийгэмUBn teamУнших: 1 мин
00

Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн Ногоон дов гэдэг газар Шатахуун тээвэрлэгч автомашин онхолдож, жолооч нь хавчуулагдсан тухай дуудлага мэдээлэл 11-р сарын 03-ны өдрийн 00:05 цагт ОБГ-т ирсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчдыг очиход, Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд 43 тонн түлш тээвэрлэж явсан “ND4250” загварын зүтгүүр онхолдож жолооч Э /39 нас, эрэгтэй/-г автомашины бүхээгнээс эсэн мэнд гаргасан.



