Үр тарианы 92.1 хувийг хураажээ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:urgats/5.jpg

Улсын хэмжээнд энэ онд 339.5 мянган га-д үр тариа, үүнээс 316.9 мянган га-д улаанбуудай тариалсан байна. ХХААХҮЯ-ны мэдээллээр 10 дугаар сарын 31-ны байдлаар:

312.5 мянган га-гаас 433.1 мянган тонн үр тариа, үүнээс

289.0 мянган га-гаас 413.3 мянган тонн улаанбуудай,

17.9 мянган га-гаас 174.4 мянган тонн төмс,

13.1 мянган га-гаас 167.2 мянган тонн хүнсний ногоо,

70.8 мянган га-гаас 202.4 мянган тонн тэжээлийн ургамал,

96.5 мянган га-гаас 41.8 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.

Үр тарианы 92.1 хувь,

Төмсний 97.9 хувь,

Хүнсний ногооны 97.6 хувь,

Тэжээлийн 69.6 хувь,

Тосны ургамлын 79.5 хувийг хураан авчээ.

2023 онд улсын хэмжээнд 339.5 мянган га-д үр тариа, үүнээс 316.9 мянган га-д улаанбуудай, 18.3 мянган га-д төмс, 13.4 мянган га-д хүнсний ногоо, 101.7 мянган га-д малын тэжээл, 121.4 мянган га-д тосны ургамал, 7.0 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 601.3 мянган га-д тариалалт хийсэн юм.