Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Өнгөрсөн 7 хоногт 6014 иргэн ибаримт аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ төлжээ
00

ЭМД-ын шимтгэлээ дансаар болон ибаримт гар утасны аппликейшнээр төлөх боломжтой бөгөөд ибаримтаар төлсөн шимтгэл 10-15 минутад шууд баталгааждаг.
Тэгвэл 10.28-наас 11.03-ны өдрийн 15 цагийн байдлаар 6014 иргэн, 6979 удаагийн гүйлгээгээр нийт 400.8 сая төгрөгийн шимтгэлийг ИБАРИМТ аппликейшнээр төлжээ.
ЭМД-ын шимтгэлээ тасралтгүй төлснөөр эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдлээс өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалах боломжтой юм.



