Сайжруулсан шахмал түлшний 113,000 тонн нөөцтэй байна

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:zagasaa/шинэ/шахмал түлш.jpg

Тавантолгой түлш компаниас сайжруулсан шахмал түлшний борлуулалт болон нөөцийн талаарх мэдээллийг өглөө. Тодруулбал, өнгөрсөн 7 хоногт 12'831 тонн шахмал түлш борлуулсан байна. Харин өнөөдрийн байдлаар 113'000 тонн шахмал түлшний нөөцтэй байна.

Мөн өнгөрөгч 9, 10-р сард нийслэлд 89'068 тн түлш борлуулсан бөгөөд Зүүн үйлдвэрийн 3-р цехийн өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдэж буй аж.