Урт цагааны барилгыг нурааж дахин төлөвлөх санал асуулгад 3262 хүн саналаа өгчээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
20
legacy:urt tsagaan/250297682_575883806856306_3809848803505725428_n.jpeg

Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Урт цагааны барилгыг нурааж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар арваннэгдүгээр сарын 03-наас иргэдээс санал авч эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 3262 хүн саналаа өгснөөс 3122 нь буюу 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн бол үлдсэн нь дахин төлөвлөж барилга барих санал өгчээ.

Иргэд та бүхэн www.ulaanbaatar.mn цахим хуудасны “Санал асуулга” цэсээр болон https://vote.ulaanbaatar.mn/home цахим хуудсаар нэвтэрч “Дан” систем болон гар утасныхаа дугаараар холбогдон арваннэгдүгээр сарын 10-ныг дуустал санал өгөх боломжтой. Цаашид Улаанбаатар хотын төлөвлөлтийн алдааг засах, түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, Хотын дүрэм, стандартын талаар нийслэлийн иргэдээс тогтмол санал авдаг болох юм.

Ташрамд дурдахад, мэргэжлийн байгууллагууд Урт цагааны барилга нь холбогдох хууль тогтоомж, стандарт, норм дүрмийг зөрчсөн нь болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол гарсан үед иргэдийн амь, эрүүл мэнд, эд хөрөнгөд ихээхэн хэмжээний хохирол учирч болох эрсдэлтэй гэж 2011-2019 оны хооронд найман удаагийн дүгнэлт гаргасан байдаг.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • А
    Амар

    Нэвтрээд санал өгөх гэхээр ойлгомжгүй, тодорхой бус байх юм. Санал өгөх гээд бичиг байж байх юм. дараад орохоод санал өгөх гээд дарах, бичих юм харагдахгүй юм. Маш хялбар болоод ойлгомжтой юм хийчихэж болоогүй юм байх даа

  • Б
    Б.Энхтуяа

    Урт цагааны хуучирч элэгдсэн, ашиглалтын хугацаа дууссан энэхүү барилгыг буулгаж оронд нь цэцэрлэгт гудамж байгуулах саналыг дэмжиж байна. Жуулчны гудамж гэх нэршилдээ зүй ёсоор тэнцэхгүй, аялагчдын тав тух, зорилго чиглэлд нийцэхгүй, хувь хүмүүсийн оёдол, засвар, дархан мэтийн жижиг бизнес эрхлэгчидийн гудам юм уу гэлтэй, жуулчин зочидод үзүүлэх үйлчилгээ худалдаа бараг байхгүй, тэдгээр түрээслэгчид нь ч өөрсдөө орчны тохижилт, үйлчилгээгээ сайжруулах ямарч идэвх санаачлагагүй байдаг нь хотын төв дэх хамгийн соёлгүй хоцрогдсон газрын нэг болоод зогсохгүй, хавь ойрд нь согтуурч хөлчүүрсэн этгээдүүд орогнож эргэлдэж байх нь юун жуулчин гийчнийг татах, бараг л үргээдэг ээлгүй газар болсон байдаг шүү. Дахин төлөвлөлтөд зайлшгүй оруулж орчин үеийн тохижилттой, иргэдийн амарч зугаалж, цаг заваа зөв сайхан өнгөрүүлэх цэмцгэр цэцэрлэгт гудамж бүтээн босгосон нь энэ утаа тоосжилттой, бохирдолтой агаарыг бага ч болов зөөллөж өнгө үзэмжтэй болгомоор санагдана.